Facebook ::num.edu.mn :: mesc.gov.mn :: Library :: e-mail:: MTA  

Сэдэв
Leaders Club

Илтгэх урлаг, парламентийн мэтгэлзээний "Leaders Club"

Блогууд

Х.Сүглэгмаа /Ph.d доктор профессор/

Оюунболд /Магистрант/

Аялал жуулчлал /Тэнхим/

Лут/Магистр/

Д.Баярсайхан/Түүх/

Баатарцогт /Магистрант/

2010-2011 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам баталлаа.
2009-03-04

НЭГ. Ерөнхий үндэслэл
1.1. Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн (Уб-ын ИС) элсэлтийн шалгалтын комисс (ЭШК) нь “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.
1.2.Уб-ын ИС-ийн ЭШК Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн сургуулийн байрандаа болон хөдөө орон нутаг дахь итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан элсэгчдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, элсүүлэх ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
1.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан оюутны хяналтын тоонд нийцүүлэн өөрийн байгууллагын нөөц хүчин чадалд тохируулан сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлүүдийн дагуу оюутан элсүүлнэ.
1.4.Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, шалгалтын хөтөлбөр, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Уб-ын ИС-ийн www.ubstate-univ.mn гэсэн вэб хуудас болон БСШУЯ-ны www.education.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn портал сайтад байрлуулна.
 
ХОЁР. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага
2.1.Уб-ын ИС-д элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх,
2.2.Элсэгч нь ерөнхий шалгалт (ЕШ) өгч тус сургуульд элсэх болзлыг хангасан байна.
2.3.Элсэгч тухайн бүлгээр нэг шалгалт өгөх бол оноог 100 хувиар, тухайн бүлгээр хоёр шалгалт өгөхөөр бол 70:30 хувийн харьцаагаар үнэлнэ. (хавсралтанд зааснаар)
2.4.Зарим мэргэжлийн онцлогоос хамаарч авъяас чадварыг илрүүлэх шалгалт, ярилцлагын хэлбэрээр авч болно.
 

ГУРАВ. Хүсэлтийг хүлээж авах
3.1.Улаанбаатарын Их Сургуульд элсэх хүсэлтийг (БСШУЯ-ны “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 11-д заасан  холбогдох материалын   хамт) эхний ЕШ өгсөн хугацаанаас хойш биеэр болон дараах шуудангийн хаяг, утас, факсаар хүлээж    авна.
-Шуудангийн хайрцаг 167,  Улаанбаатар-51, БЗД V хороо Улаанбаатарын Их Сургууль.
-Харилцах утас 458336, 99185773, 99146936, 99038282, 99204024, 95840109, 456360, 457049
-Факс 976-11-458327
-Э-Мэйл хаяг info@ubstate-univ, ubu@mongol.net
3.2.Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих шаардлагатай бөгөөд ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгснөө, ямар мэргэжлээр суралцах зэргээ тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулан холбогдох утсыг бичсэн байна.
3.3.Элсэгч нь Уб-ын ИС-ийн хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэх өргөдөл өгч болно. Эдгээр нь өөр өөр факультед (мэргэжлийн чиглэлийг хавсралтаас үзнэ үү) харъяалагдаж буй бол тус тусад нь ирүүлэх шаардлагатай болно.
 

ДӨРӨВ. Оюутан элсүүлэх шалгаруулалт
4.1.Уб-ын ИС-д ЕШ-ын оноог баримтлан оюутан элсүүлэх бөгөөд гадаадын оюутнуудыг элсүүлэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.
4.2.ЭШК-ын гол зорилго нь шалгуулагчдын суралцах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас чадварыг бодитойгоор үнэлж тухайн мэргэжлээр цаашид амжилттай суралцах боломжтой элсэгчдийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
4.3.Сүүлийн шатны ЕШ-ын дүн гарсан болон бүрэн дунд боловсролын үнэмлэх гардан авснаас хойш ЭШК шалгаруулалтыг хийж хариуг мэдээлнэ.
4.4. Шалгуулагчийн суралцах чадварыг үнэлэхдээ
-Ерөнхий шалгалтын оноо (70 хувиас дээш)
-Шалгуулагчийн ерөнхий боловсролын сурлагын голч дүн
-Сургуулиас ирүүлсэн сурагчийн идэвхи, мэдлэг чадварын тухай тодорхойлолт зэргийг үндэс болгоно.

ТАВ. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх
5.1.Шалгалтын явцад энэхүү журмыг зөрчсөн асуудал гарвал элсэгч нь өөрийн санал бодлыг ЭШК-т тавина.
5.2. Маргаан үүсгэгч нь энэхүү журмын 2-рт заасныг бүрэн биелүүлсэн тохиолдолд шалгаж шийдвэрлэнэ.
5.3.ЭШК нь тухайн элсэгчийн санал гомдлыг хүлээн авч 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн мэргэжлийн салбарын хүмүүсээс бүрдсэн баг гарган маргааныг шалгаж шийдвэрлэнэ.
5.4.ЕШ-тай холбоотой маргааныг сургуулийн ЭШК хариуцахгүй болно.

ЗУРГАА. Хөнгөлттэй нөхцлөөр элсүүлэх
6.1.Улсын олимпиадад байгалийн ухааны чиглэлээр аймаг, хотоос шалгарч оролцсон (аймаг, нийслэлийн аварга) сурагч тухайн мэргэжлээр элсэхийг хүсвэл энэ журмын 2-рт заасан “элсэх болзлыг хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
6.2.Гадаадад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн монгол улсын болон гадаадын иргэд энэхүү журмын 7-д заасан бичиг баримтыг бүрдүүлсэн бол элсэх боломжтой..
6.3.Энэхүү журмын 6-рт заасан хөнгөлттэй нөхцлөөр суралцах болсон элсэгч мэргэжил сольж суралцахыг зөвшөөрөхгүй.

ДОЛОО. Элсэгчдийг бүртгэх
7.1.Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж БСШУЯ-наас олгосон хяналтын тоонд багтсан элсэгчдэд 2010 оны 8-р сарын 25-30-ны хооронд Уб-ын ИС дээр бүртгэх явцад суралцах эрхийн бичиг олгоно.
7.2.Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.Үүнд:
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх
-Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт
-Сурагчийн хувийн хэрэг
-Сургуулийн тодорхойлолт
-Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
-3*4 хэмжээтэй 6 хувь цээж зураг
-Сургалтын төлбөр төлсөн баримт /Төрийн сангийн зээл, тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцах бол холбогдох бичиг баримт/ зэрэг болно.
7.3.Элсэгчдийн бичиг баримт нь зөрчилгүй байх шаардлагатай. Хугацаанаас хоцорвол элсүүлэхгүй болно.
7.4. 2010-2011 оны хичээлийн жилийн УБ хот дахь элсэгчдийг 2010 оны 06-р сарын 25-наас эхлэн сургуулийн төв байранд бүртгэнэ.
 

» World Time
Сурталчилгаа

Mozilla FireFox

Та манай сайтыг Mozilla FireFox Web browser-оор үзвэл хурд, үзэмжийн хувьд нэг л өөр. Та зурган дээр дараад татаад аваарай.

Вебийн статистик
1. 54.89.233.81  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 1
Зочин: 1
Гишүүн: 0